Super Jump -д тавтай морил!

Яг эндээс таны өөрийгөө шинэ түвшинд хүргэх аялал эхлэх болно. 

Дэлхийн 76 оронд 27 хэл дээр явагддаг оюун болон сэтгэлийн дархлааг хөгжүүлэх тусгайлан боловсруулсан оюуны 8 дасгал таны амьдралыг бодитоор өөрчлөх болно.

100% онлайн хичээл нь таны сэтгэлгээ, зуршлыг эерэгээр өөрчилж, өөрийгөө таньж мэдэх, энергиэ бүрэн цэнэглэж, шинэ амьдралыг эхлүүлэх оюуны мега үсрэлт байх болно.

50,000+ суралцагч

Super Jump сургалтад хамрагдаж, амьдралдаа бодит өөрчлөлтийг хийж, энэ аргачлалын үр дүнтэйг баталсан.

72 улсад

Super Jump сургалтын системийн суралцагчид оюуны хөгжил, амьдралын өөрчлөлтөө эхлүүлээд байна.

1500+ дасгалжуулагч

дэлхий даяар Super Jump-ийн оюуны дасгалжуулагчдын дэлхийн холбоонд нэгдээд байна.

ОУ-н оюуны дасгалжуулагч       
Б. Болорчимэг

Сайн байна уу! Намайг Болороо гэдэг. 34 настай. Би digital marketing чиглэлээр гэрээсээ ажилладаг, freelancer мөн ээж хүн. Ажлынхаа хажуугаар өөрийгөө илүү гүн танин мэдэх, амьдралынхаа утга учир, дотоод амар амгаланг олох хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн Super Jump-тэй учирсан нь миний амьдралын шинэ эргэлтийн эхлэл болсон юм.

2025 оны 4-р сард би Super Jump-ийн оюуны дасгалжуулалтын замд хөл тавьсан бөгөөд энэ нь зүгээр нэг сургалт бус, харин миний дотоод хүчийг нээж, амьдралыг харах өнцгөө өөрчлөх гайхамшигт аялал байлаа.
Хүн энгийн хэдхэн дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр сэтгэлзүй, бие махбод, энерги, харилцаа, сэтгэн бодох чадвар гээд бүхий л зүйлсийг эерэг тийш өөрчилж болдог гэдгийг би өөрийн биеэр мэдэрч, хэрэгжүүлж, баталсан.

Ээж, эхнэр хүний хувьд гэр бүлээ халамжлахын хажуугаар super jump оюуны дасгалжуулалтаараа олон хүнд урам зориг, итгэл найдвар, амьдралыг өөр өнцгөөс харах шинэ боломжийг хүргэхийг хүсч байна.
Амьдралд томоохон өөрчлөлт хийхийн тулд заавал хүнд хэцүү зүйлсийг давах албагүй. Энгийн хирнээ хүчирхэг, ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар арга зам байдгийг Super Jump надад ойлгуулсан.
Одоо би энэхүү гайхамшигт мэдлэг, дадлыг бусдад түгээж, тэдний амьдралд гэрэл асаах зорилгоор оюуны дасгалжуулагчийн замналаа итгэл дүүрэн үргэлжлүүлж байна.

Суралцагчдын сэтгэгдэлээс

Сайн уу хичээлдээ суугаад маш их зүйлийг ойлгож амьдралдаа хэрэгжүүлсэн. Би 2 хүүхдийн ээж бөгөөд өөрөө нэлээн өөдрөг сэтгэлгээтэй хүн. Хичээлд сууснаараа миний зан чанар болон супер жампын хичээлийн зорилго хоорондоо маш гоё зохицож илүү урам, эрч хүчийг авч чадсан. Гэр бүлд маань ч эерэг сайхнаар нөлөөлсөн. Тиймээс энэ үр дүнгээ илүү олон хүнд хүргэх юмсан би л энэ зүйлийг хийх хүмүүсийн нэг юм байна гэсэн сэтгэлээр шууд дасгалжуулагч багшийн сургалтандаа үргэлжлүүлэн сууж эхэлсэн. 

Deegii Tankhil

Сайн байна уу би гэртээ суудаг 4 хүүхдийн ээж. Сүүлийн 10 жил нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоогүй гэртээ хүүхдээ харах үүрэгт ажлаа сайн хийсэн. Энэ хугацаанд өөрийгөө хаях, өөртөө сэтгэл дундуур болох, төрсөний дараах сэтгэл гутрал гэх мэт олон асуудал тулгарч зан ааш маань хүртэл өөрчлөгдсөн нь гэр бүл, нөхөрт маань ч сөрөгөөр нөлөөлж эхэлсэн. Super Jump сургалтыг олж мэдээд сууж эхэлсэнээс хойш өөрийгөө сөрөг бодлоос чөлөөлж, илүү өөртөө анхаарч үр хүүхдэдээ зан чанарын хувьд ч үлгэр жишээ болох ёстойгоо ойлгосон. Надад маш их тусалж, орчлон ертөнц, эргэн тойрноо өөр нүдээр харж эхлэх ухаарлыг өгсөн сайхан сургалт боллоо. 

Ундрал Батсайхан

Намайг Санаа гэдэг. би одоо 57 настай тэтгэвэртээ гараад удаагүй байгаа. Хүүхдүүд маань тусдаа гараад би өөрөө гэртээ ганцаараа амьдардаг юм. Ганцаараа байхаар янз бүрийн л зүйл бодогдож, ганцаардах мэдрэмж их байсан. Энэ сургалтаараа хамт олонтой болох боломж байгааг мэдээд нэгдэхээр шийдсэн. Одоо оюуны дасгалжуулагч болохоор бэлтгэгдэж байгаа. Цаг заахгүй, өөрийн цагийн хуваарьтаа тохируулаад гэрээсээ ажиллах боломжтой нь бас их сайхан санагдаж байна. Хурдан оюуны дасгалжуулагчийн эрхээ аваад хүмүүст энэ сайхан сургалтаа мэдүүлж, заахыг тэсэн ядан хүлээж байна даа.

Санаа Санж

Email

info@superjumpglobal.com

Socials